top of page

ЦААС болж үлдэх биш , амьдрал дээр хэрэгжих СУДАЛГАА


ree

Миний бие “Шинэ Сэргэлтийн Бодлогын Хурдасгуур Төв”-ийн Гүйцэтгэх захирлаар 2022 оны 6 сард томилогдож ажиллаж байгаад, 2023 оны 12 дугаар сарын 28-нд өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн билээ.

“MONGOLIAN ECONOMY” сэтгүүлд бодлого хэрэгжихэд ямар хүчин зүйлс гардаг, улс орон хэрхэн боломжит түвшиндээ хүрч хөгжих боломжтой сэдвээр ярицлага өглөө. Хэдий би төрийн ажлаа өгсөн ч, эдгээр үндэслэл нотолгоонд тулгуурласан ажлууд амьдрал дээр хэрэгжиж ёстой учраас цаашид ч нотолгоо баримтыг олонд түгээж ажил хэрэг болгоход хувь нэмэр оруулсаар байх болно.

Манай чадварлаг баг хамт олон Хурдасгуур төв дээр “Шинэ Сэргэлтийн Бодлого”-д туссан арга хэмжээ, төсөл хөтөлбөрийг урагшлуулах тэр дундаа “Төрийн бүтээмжийн сэргэлт”, “Эрчим хүчний сэргэлт”, “Хот, хөдөөгийн сэргэлт”-н хүрээнд холбогдох судалгааны ажлуудыг бие дааж, мөн шаардлагатай үед бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийсэн.

Эдгээр судалгаанаас зармыг дурдвал “Улаанбаатар хотын замын түгжрэлийн симуляци загвар”-ыг гаргасан, “Эрчим хүчний бөөний зах зээл рүү шилжих замын зураг” боловсруулсан, “Хөдөлмөр халамж үйлчилгээний салбарт процeссийн дахин инженерчлэл” хийж гүйцэтгэсэн гээд нэрлэж болно.

Бодлого боловсруулна гэдэг хүнд ажил, үүнийг хэрэгжүүлэх нь бүр ч илүү өндөр чадвар шаардана.

Чадвартай мэдлэгтэй хамт олныхоо хүчинд чамгүй ажлын ард гарсандаа би үргэлж баяртай байна.

@Mongolian economy - 2 сар









Comments


bottom of page