
2026 оны төсвийн жилд Сүхбаатар дүүрэгт “НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ” болон “ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САН”-ийн хөрөнгөөр шийдвэрлэх боломжтой танай хорооны нутаг дэвсгэрт нэн шаардлагатай байгаа ажлуудын жагсаалтад таны саналыг хүлээн авч байна.

ЭДИЙН ЗАСАГЧ
Баасандаваагийн ДӨЛГӨӨН
Б.Дөлгөөн нь Шинэ Сэргэлтийн Бодлогын Хурдасгуур Төвийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Тэрээр Ерөнхий Сайдын дэргэдэх Эдийн засгийн Зөвлөлийн гишүүн юм. Тэрээр 2020-с 2022 оны хооронд Үндэсний Хөгжлийн Газарт Дэд дарга, Эдийн Засаг, Хөгжлийн Яамны сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байсан. Түүний хувьд Монголын эдийн засаг санхүүгийн салбарт 10 гаруй жил ажилласан туршлагатай.Төрийн чадамжийг бүрдүүлэх чиглэлээр төрийн албан хаагчдад сургалт
Тэрээр цөөнгүй бүтээлийг эх хэлнээ хөрвүүлснээс олон нийтийн эдийн засгийн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр Абхажит Банержи, Эстер Дуфло нарын зохиосон "Хүнд үеийн эдийн засаг" (2020), төрийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр Матт Эндрьюс, Лант Притчетт, Майкл Вүүлкок нарын гаргасан "Төрийн чадамжийг бүрдүүлэх нь" (2022) зэрэг номыг нэрлэж болно. Төрийн чадамжийг бүрдүүлэх чиглэлээр төрийн албан хаагчдад сургалт хийж байна.




















