БӨХМӨРӨН суманд ирэв.
- gerlee gerel
- Mar 26, 2024
- 1 min read
Олон жилийн дараа баруун аймгаар ажлын шугамаар зочлох завшаан тохиов .
БӨХМӨРӨН суманд ирээд МАН-ын ахмад гишүүн 87настай Х.Намсрайд хүндэтгэл үзүүллэх зуурт одоо цагт нэн ховордсон зургийн цомгийг үзэж сонирхолтой олон яриа өрнүүлэв .
Гар утас камэр зэрэг технологийн дэвштлийг ашиглан бид зургийн цомог ашиглахаа больж буй нь нэг талаар харамсалтай.
Бид аав ээжээс өвлөгдөж ирсэн гэр бүлийн хүмүүжлийн болоод , ураг саднаа мэдэх,, бага насаа дурсамжиндаа үлдээх гээд олон зүйлд зургийн цомог нөлөөлдөг байсныг анзааралгүй яваад байгаа санагдлаа.
Энэ удаагийн албан томилолт надад албаны ч, хувийн ч маш олон туршлага хуримтлуулсан багагүй зүйлийг шинээр олж мэдсэн ТОМИЛОЛТ болж байна.








Comments