Хагийн Хар Нуур руу ганцаараа явсан тэмдэглэл
- ganbaa bud
- Mar 15, 2024
- 2 min read
- 2021 оны 7 сард Хагийн Хар Нуур руу 3 өдөр 2 шөнө Нийт 96 гаруй км явсан алхаж яваад ирсэн юм. Замдаа том өрөөний ширээний дайтай бодонтой таарсан, бутан дундаас гэнэт гараад ирэхэд нь баавгай баывал яана гэж нилээд айсан шүү.
Эхний өдөр 9 цаг алхаад харуй бүрийд унтсан. Хоёрдахь өдөр 14 гаруй цаг алхсан. 3 дахь өдөр 16 цаг алхсан. Ойролцоогоор эхний өдөр 20-24км, хоёр дахь өдөр 33-35км 3 дахь өдөр бараг 40 км орчим явсан даа.

УБ хотоос 11 өнгөрөөж машинтайгаа хөдөлсөн. Чингисийн хөшөө өнгөрөөд салаад шороон замаар явсаар Босгын гүүрнээс цааш 8км машинаар яваад машинаа буцаасан.
Машинаас бууж үлдээд утсан дээрээ MAPS.ME аппаар харахад Хагийн Хар нуур 55км гэж зааж байсан
Үүргэвч 23кг + 1-2 литр ус = 24 орчим кг. Дотроо:
• унтлагын уут
• 3 хүний майхан (надад бэлэн байсан нь 3 хүнийх байв),
• хээрийн газан плитка,
• газ
• солих хувцас
• гэмтэж бэртвэл боолт наалт
• зарим нэг эм бүхий жижиг сав
• хоол хүнс, сникэрс /овор багатай бас их өег байдаг/
Машинаас буугаад үлдэхэд Баасан гарагийн 12 өнгөрч бсн.
- Ах: Эндээс ингээд явчих юм уу?
- Би: Тиймээ, та бүтэн сайны орой эндээ 6 гээд хүрээд ирээрэй. Би тэр үед ирчих болов уу. Тэгээд Даваа гарагийн орой гэхэд ирэхгүй бол манай гэрийнхэнд хэлээрэй гэж захиад буцаасан. Төөрөх гэхээсээ илүү замдаа гэмтэж бэртэх эсвэл амьтан халдвал эрсдэлтэй.
Ашгүй гурван өдөр хээр явж байхад ёстой баавгай чонотой дайралдаагүй. Дайралдсан бол яах байсан юм бүү мэд. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ гээд хутга авч явснаа хамгийн ойрхон халаасандаа хийсэн байсан. тааралдвал хамгийн түрүүнд сугалж гаргаж ирэхэд бэлэн хэхэ.
“Хагийн Хар Нуур аяллын жим” гэдэг хаалганаас цаашаа ердөө 500 метр яваад Туул голыг хөндлөн гаталдаг юм байна лээ. Гол гатлахдаа ширүүн урсгалд үүргэвчтэйгээ хамт урсаж магадгүй гээд өмнөх орой нь унтлагын уутаа битүү гялгар уутаар ороосон байсан тул, урссан ч гэсэн сэлээд гарах бэлтгэлтэй явж байв. Утас, Powerbank хоёроо ZipLock уутанд хийгээд үүргэвчний хармаанд хийсэн тул айх зүйлгүй. Туулын урсгал ширүүн, гол өргөн байсан тул ус ташаагаар давж байв.
Бэрхшээлтэй зүйл мэдээж байсан . Алхах хоббитой хүнд хамгийн ядаргаатай зүйл бол алхалтын турш салахгүй ЯЛАА ШУМУУЛ хэхэ .
Удаах бэрхшээл бол хүнд үүргэвч. Африкийн Уганда улсын Ревензори ууланд үүрч явсан үүргэвчээ одоо ч үүрээд л явсан даа. Үүргэвч хүнд биш, нийт ачаа овоо хүнд болсон. Душонк бол дэмий хүнд, оронд нь борц авч явах бсн бн лээ.
Хойшид олон газар явган аяласан түүхээ хуваалцах болно. 18 настайдаа АФРИК Угандагийн ууланд алхсан тэмдэглэл .
За тэгээд сонирхолтой санагдвал үргэлжлүүлээд амралтын өдрүүдээр бичээд тавья. Бас нуурын зүг ганцаараа эсвэл олуулаа явганаар шандас сорих хүсэлтэй бол өөрийн туршлагаас анхаарах зүйлсээ хуваалцъя.........
Товчхон сийрүүллээ.....



































Comments