top of page

#21 нас ба Сэтгэлийн ХАТ🚣‍♂️Хорьтойдоо АНУ-н зүүн эргийн коллежуудын тэмцээнээс хүрэл медал зулгааж байжээ.



#21 нас ба Сэтгэлийн ХАТ

Хорьтойдоо АНУ-н зүүн эргийн коллежуудын тэмцээнээс хүрэл медал зулгааж байжээ. Рөүинг буюу урт сэлүүрт завь бол хүний шандас хаана хүрч болохыг шалгадаг спортын нэг. Тэмцээний үеэр би дотроо байнга зөрчилддөг байсан л даа. Ер нь өвдөлтөөсөө болоод гаргаж байгаа хүчээ бууруулах уу, эсвэл энэ хэвээрээ гүрийх үү гэдэг бол 700метр үлдэхэд л эхэлдэг толгой доторх “дайн”. Барианы шугам давтал өөртэйгээ ярьж, өөрийгөө хүчилдэг.

Тиймээс ч тэмцээн дуусаад хүн бүрийн нүүрэн дээрээ үхэл ханхалдаг гэх үү дээ. Ай даа, амар биш.

Сэтгэлийн хат

Спортоор хичээллэх нь хүнийг сэтгэлийн хаттай болгодог гэж боддог. Тиймээс ч боломж нь байвал хүүхдүүдээ спортоор хичээллүүлж, дуртай спортоо сонгох боломжийг нь бүрдүүлвэл амьдралын нугачааг давах сэтгэлийн тэнхээтэй болж, хат сууна гэж хувьдаа боддог.

Рөүинг онцлог гэвэл энэ спортоор хичээллэх үед хүний бие дэх VO2 мах-г их хэмжээгээр нэмэгдүүлдэг. Учир нь тэмцээн 7 минут орчим болдог ч, булчин бараг хүчилтөрөгч асар бага авч ажилдагт байдаг. Энэ талаар “Anatomy of Rower” нэртэй баримтат кино ч гарсан.

Сэтгэлийн хат бол хүний хэр толгойтой гэдгээс огт хамаарахгүй эд. Ген байна байхгүй гэхээс илүү амьдралдаа суулгаж болдог эд юм. Англиар бол Grit гэх байх, энэ талаар бүр ном ч гарсан бн лээ.

Anatomy of Rower link

Grit: The Power of Passion and Perseverance


ree




Comments


bottom of page